DATATRADERS

Тавтай морил

Өөрийн аккаунтаар үргэлжлүүлээрэй.

Үргэлжлүүлснээр та Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг зөвшөөрч байна.

ТУСЛАХ АПП / Сахилга бат

DATATRADERS MT5 Freezer

Over trade, revenge trade-ээс хамгаална: дүрмээ биелүүлсний дараа MT5 terminal болон бусад програмыг тогтоосон цагаар түгжинэ.

DataPro Windows 10 / 11 · MetaTrader 5v1.0.0

Татахын тулд нэвтэрнэ. Файл: datatraders-mt5-freezer-v1.0.0-windows.zip

Юу хийдэг

Өдрийн дүрмээ биелүүлсний дараа (жишээ нь зорилтот ашиг эсвэл алдагдлын хязгаарт хүрсний дараа) сонгосон MT5 terminal (5 slot хүртэл) болон бусад програмыг тогтоосон хугацаагаар түгжинэ.

Over trade буюу хэт олон арилжаа, revenge trade буюу алдагдлаа нөхөх гэсэн яаруу арилжаанаас хамгаалах сахилга батын хэрэгсэл.

Анхааруулга

  • Нээлттэй позицтой үед түгжихгүй байх — түгжигдсэн хугацаанд позицоо удирдах боломжгүй.
  • Утасны MT5 апп-аар түгжилтийг тойрч арилжаа хийх боломжтой. Програм нь зөвхөн энэ компьютер дээрх програмуудыг түгжинэ.
  • Түгжилтийн тохиргоо болон түүний үр дагаврыг хэрэглэгч өөрөө хариуцна.

Хэрхэн ашиглах

  1. Програмыг татаж, zip файлыг задлаад DATATRADERS MT5 Freezer-ийг нээнэ.
  2. Түгжих MT5 terminal-уудаа (5 slot хүртэл) болон бусад програмаа сонгоно.
  3. Түгжих нөхцөл ба хугацаагаа тохируулна. Нээлттэй позицгүй үедээ түгжилтийг идэвхжүүлнэ.

Суулгах заавар (Windows)

  1. Татсан datatraders-mt5-freezer-v1.0.0-windows.zip файл дээр баруун товш → Properties → доод хэсгийн «Unblock»-ийг чагтлаад OK дарна.
  2. Zip файлыг задлаад (Extract All) програмыг нээнэ.
  3. Windows SmartScreen «Windows protected your PC» гэвэл «More info» → «Run anyway» дарна.
  4. Файлын бүрэн бүтэн байдлыг шалгах бол PowerShell-д Get-FileHash .\datatraders-mt5-freezer-v1.0.0-windows.zip гэж ажиллуулаад доорх SHA256-тай тулгана.

Мэдээлэл

Хувилбар1.0.0
Огноо2026.10.05
Системийн шаардлагаWindows 10 эсвэл 11 (64-bit), MetaTrader 5
ПлатформWindows 10 / 11 · MetaTrader 5
ЭрхDataPro

Өөрчлөлтийн түүх

v1.0.0 · 2026.10.05

  • Анхны хувилбар

Түгээмэл асуулт

Хэдэн MT5 terminal түгжих вэ?

5 slot хүртэл terminal сонгож болно.