1. Хариуцагч
Хувь хүний мэдээллийг DATATRADERS хариуцна. Холбоо барих: [email protected]. Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг мөрдөнө.
2. Цуглуулах мэдээлэл
- Бүртгэл: нэр, имэйл, Google/Discord-ийн таних тэмдэг, профайл зураг
- Founding маягт: нэр, утас, имэйл, Discord username, туршлага, гол зах зээл, ATAS footprint сурах сонирхол, зөвшөөрлийн огноо
- Хэрэглээ: нэвтрэлт, төхөөрөмж (browser, үйлдлийн систем), IP хаягийн hash (эх IP хадгалахгүй), татаж авсан програм, хувилбар, хичээлийн явц, мэдэгдэл уншсан төлөв, нэгтгэсэн хэрэглээний тоолуур
- Төлбөр (нээлтийн дараа): гүйлгээний дугаар, багц, хугацаа. Картын мэдээллийг төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч хадгална; бид хадгалахгүй
- Trading Journal-ийн арилжааны өгөгдлийг бид цуглуулахгүй: таны сонгосон фолдерт, таны төхөөрөмжид хадгалагдана. Сервер зөвхөн сүүлд ашигласан төхөөрөмж, огнооны мэдээллийг хадгалж болно.
3. Зорилго
Аккаунт үүсгэх, нэвтрүүлэх; багц, эрх олгох; төлбөр; мэдэгдэл (шинэ хувилбар, үнийн өөрчлөлт, зарлал); үйлчилгээг сайжруулах; аюулгүй байдал, залилангаас хамгаалах (rate limit, төхөөрөмжийн хязгаар).
4. Үндэслэл
Таны зөвшөөрөл, гэрээний (Үйлчилгээний нөхцөл) биелэлт, хуульд заасан үүрэг.
5. Гуравдагч этгээд
Үйлчилгээ үзүүлэхэд дараах үйлчилгээ үзүүлэгчдийг ашиглана: Cloudflare (хостинг, өгөгдлийн сан, файл, аюулгүй байдал), Google ба Discord (нэвтрэлт), Resend (имэйл илгээх). Мэдээллийг худалдахгүй.
6. Cookie
Нэвтрэлтийн session болон төхөөрөмжийн cookie (HttpOnly, Secure) зөвхөн үйлчилгээ ажиллахад ашиглагдана. Зар сурталчилгааны cookie ашиглахгүй. Cloudflare Web Analytics нь хувь хүнийг танихгүй нэгтгэсэн статистик цуглуулна.
7. Хадгалах хугацаа
Аккаунтын мэдээллийг аккаунт идэвхтэй үед; устгасны дараа 30 хоногт устгана. Founding болон сургалтын бүртгэлийн мэдээллийг бүртгэлийн зорилго дуусах эсвэл таны хүсэлтээр устгах хүртэл; хуулиар шаардсан төлбөрийн бүртгэлийг хуульд заасан хугацаанд.
8. Таны эрх
Өөрийн мэдээлэлтэй танилцах, засуулах, устгуулах, зөвшөөрлөө татах эрхтэй. [email protected] хаягаар хүсэлт илгээнэ.
9. Аюулгүй байдал
Шифрлэсэн холболт (HTTPS), нууц үгийг найдвартай hash-аар, нэг удаагийн кодыг hash-аар хадгалах, хандалтын хязгаарлалт зэрэг арга хэмжээ авна.
10. Өөрчлөлт
Бодлогыг шинэчилж болно; чухал өөрчлөлтийг сайт болон имэйлээр мэдэгдэнэ.